Picture of Н Нямдорж
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?
дэргэд Н Нямдорж - Thursday, 2 April 2015, 09:01 AM
 

“ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ

ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” тэмцээний удирдамж

Нэг.Нийтлэг үндэслэл

  • Зорилго нь:“Татвар төлөгчдийн татвараа өөрөө тодорхойлон төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх” ажлын хүрээнд иргэний нийгмийн татварын боловсролыг төлөвшүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийг сурталчилах оюутнуудын дунд татварын хууль, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ойлголтыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.

1.2. Зохион байгуулагч нь:

  • Ерөнхий зохион байгуулах комисс: Татварын албаны төлөөлөл, ТМЗ нийгэмлэгийн төлөөлөл)
  • Дүүргийн зохион байгуулах комисс: Тухайн татварын хэлтсийн сургалт хариуцсан ТУБ ажлын хэсэг зохион байгуулагдаж ажиллана.

1.3. Хамрах хүрээ нь: Татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцагч их, дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн баг байна.

1.4. Шүүх бүрэлдэхүүн нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нь Татварын алба, ТМЗ нийгэмлэгийн төлөөллөөс бүрдэнэ.

1.5. Хөтлөгч нь тэмцээний туршид үйл ажиллагааг зохион байгуулах комиссын шууд удирдлагын дор хөтлөн явуулна.

1.6. Зохион байгуулах комисс нь үйл явцын төлөвлөгөөний дагуу ажиллана.

 

Хоёр. Зохион байгуулалт

2.1. Баг бүр оноосон нэртэй, багийн ахлагчтай, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээнд оролцох багийн гишүүд биеийн байцаалт (оюутны үнэмлэх)-ыг тэмцээнд оролцохдоо биедээ авч явж, зохион байгуулах нэгжид шалгуулах ба баг тус бүр мэдүүлэг бүрдүүлж, заасан хугацааны дотор харъяа дүүргийн зохион байгуулах комисст ирүүлнэ. Мэдүүлэгт:

  1. Багийн оноосон нэр;
  2. Удирдсан багшийн овог, нэр, регистерийн дугаар, албан тушаал, утасны дугаар, и-мэйл хаяг:
  3. Багийн гишүүн тус бүрийн овог, нэр, регистерийн дугаар, и-мэйл хаяг; утасны дугаар
  4. Суралцаж буй сургууль, мэргэжил, анги
  5. Сургуулиас багийг дэмжсэн албан тодорхойлолт зэргийг тусгана.
    • . Өгөгдсөн сэдэвтэй холбогдох асуулт-хариултын тэмцээн, гэрийн даалгавар гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

2.3.Асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулалтын нэгжээс удирдан зохион байгуулна.   Асуулт хариултын тэмцээн нь:

  1. Мэндчилгээ
  2. Асуулт
  3. Бодлого
  4. Багийн ахлагчийн тэмцээнээс бүрдэнэ.

 

2.4. Багуудын мэндчилгээний үргэлжлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.

2.5. Багийн ахлагчийн болон багийн асуултад хариулахад бодох хугацаа 1 минут байна.

2.6. Бодлого бодох хугацаа нь 10 минут байна.

2.7. Асуулт, бодлогын хариултыг тайлбарлаж дууссаны дараа зөв хариултыг экран дэлгэцээр харуулах, дэмжигчдэд хүргэх, түгээх ажлыг комисс хариуцна.

2.8. Гэрийн даалгавар нь: Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний татварын харилцаанд үзүүлэх давуу тал, хэрэв мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ аваагүй тохиолдолд гарах эрсдэлийг аж ахуйн нэгжийн бодит амьдралын шийдвэрлэх асуудлыг хөндсөн байна. Бэлдсэн үзүүлбэрээ10 минутад багтаан үзүүлнэ.

2.9. Мэндчилгээ болон гэрийн даалгаварт багийн гишүүдийн 2/3-нь оролцох бөгөөд бусад оюутны оролцоо 6-аас илүүгүй байна.

2.10. Хөгжөөн дэмжигчдийн дунд урамшуулалтай тэмцээн зохион байгуулна.

 

Гурав. Шалгаруулалт

3.1. Шалгаруулалтын үед шүүх бүрэлдэхүүн нь мэндчилгээ 0-3, асуулт хариултын тэмцээн, бодлого, гэрийн даалгавар тус бүрт 0-5 онооны үнэлгээгээр дүгнэнэ.

3.2. Асуулт хариултын тэмцээнд хариултыг хууль зүйн болон нотолгоо болох тайлбарын үндэслэлийг харгалзана.

3.3. Бодлогын хариултын үнэн зөвийг болон, түүний тайлбарын хууль зүйн үндэслэлийг харгалзана.

3.4. Гэрийн даалгаварын үнэлгээнд практик ач холбогдол, зохион байгуулалт, багийн гишүүдийн оролцоо зэргийг харгалзана.

 

Дөрөв. Шагнал

4.1. Эхний 3 багийг шалгаруулна.

Үүнд:

  • 1-р байр 500000 төгрөг, дурсгалын зүйл
  • 2-р байр 300000 төгрөг, дурсгалын зүйл
  • 3-р байр 200000 төгрөг, дурсгалын зүйл

 

4.3. Багаа сайн зохион байгуулсан 1 багшийг урамшуулна.

4.4. Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд шалгарсан оролцогчийг дурсгалын зүйлээр шагнана.

4.5. Тэмцээний үйл явц, оролцоог татварын албаны www.mta.mn, www.nta.mn

ТМЗ нийгэмлэгийн www.cpta.mn сайтаар алдаршуулах ажлыг зохион байгуулна.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 
Алгасах Удирдлага

Удирдлага

Алгасах Тохиргоо

Тохиргоо